Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Чингис хотноо зохион байгууллаа.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.
Мөн Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрмийг таниулах, гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх хүрээнд өгөгдсөн цагийн байдалд бодитоор ажиллах дадлага туршлага олгосноороо онцлог байлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэв |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35