УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах албанаас нэгэн уриалга гаргажээ. Тодруулбал, ирэх мягмар гарагт буюу /2024.11.26/-ны өдөр Улс тунхагласны баярыг тохиолдуулж айл өрхүүд битүү шөл хийж уухыг уриалжээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах албаны асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагвын гарын үсэгтэй албан бичигт “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр айл бүрийг “Битүү шөл” –өөр зоог барихыг уриалж, энэхүү санаачлагыг ерөнхий боловсролын бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн нь олны хэл амны бай болоод байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож, монголчууд энэ өдөрт ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Гэхдээ өнөө жилийнх шиг тухайн өдөр ямар хоол хийж идэхээ төрөөр заалгаж байсан удаагүй. Айл бүр хэр хэмжээндээ бэлтгэл хангадаг.
Гэтэл хийх ажил нь олддоггүй юм уу, эсвэл үүнээс өөр зүйл сэтгэж бодож чадахгүй болсон уу айл бүрийн тогоо руу өнгийж, ямар хоол хийж идэхийг нь хүүхдээр нь дамжуулан заах нь тэр.
Албан бичигт “… Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх ,баярын уур амьсгал бүрдүүлэх, Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламлжлалыг эхлүүлэхийг эрмэлзэж, энэхүү түүхэн ойн өдрийн баярын ширээний гол хоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн үзэж, уриалга гаргаж байгаа юм.
Иймд уг ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр дэмжлэг үзүүлж, 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ний өдөр улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдэллийг хүргэхэд хамтран ажиллахыг хүсье. Хүндэтгэсэн дэд дарга Д.Лхагва” гэжээ.

| Улс тунхагласны баяраар айл бүрийг битүү шөл хийж уухыг уриалав |
2025-11-10 17:32:11
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
2025-11-10 17:32:11
Хамба лам цаг бусын үхлээс аварч, бие махбодийн чадамж сэргээх "Насны авшиг" хайрлана
2025-11-10 17:23:21
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
“Болор цом” наадам энэ сарын 26-нд болно
2025-11-10 16:48:16
Батлан хамгаалахын салбар ₮1,1 их наядаар зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ
2025-11-10 16:40:02
2025-11-10 15:45:32
Энэ сарын дунд үеэс хүйтэрч өдөртөө -15 хэм хүрнэ
2025-11-10 14:39:56
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд долларыг 2-3 саяар нь хилээр гаргадаг этгээдүүдийг саатууллаа
2025-11-10 13:51:41
Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийн нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлдөг болно
2025-11-10 13:28:26
2025-11-10 13:17:07
ХЗХ гишүүнээсээ нэхэмжилсэн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгожээ
2025-11-10 13:11:25
Автобусууд мөргөлдөж, цонхны цанг арилгаж байсан туслах жолооч амиа алджээ
2025-11-10 12:57:25
Монгол улсад нойр судлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2025-11-10 11:25:06
Сургуулийн орчин тамхи зарах зөвшөөрөл өгсөн дарга нарт ял оноолоо
2025-11-10 11:17:16
2025-11-10 11:08:17
2025-11-10 10:46:20
Дүрэмт хувцас хийхээр зээл авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын охин компани өрөө төлжээ
2025-11-10 10:22:25
2025-11-10 09:49:19
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ
2025-11-10 09:21:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
2025-11-10 08:07:59
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-10 08:06:31