Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд Канадад болсон Амерк тивийн цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо.
Кэнмор хотод болсон тус тэмцээний сонгомол таван км зайн уралдаанд Б.Ганболд хүрэл медалийн эзэн болов. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон тэрбээр пара гүйлтийн цанын таван км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчнаас 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна.
Түүний хувьд маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цувралд оролцох юм.
Б.Ганболд гүйлтийн цанаар “Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцсоноос гадна Азийн цомоос хүрэл мепаль хүртэж байв. Түүний хувьд 2025 онд БНХАУ-ын Харбин хотод болох Азийн паралимпын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.
| Б.Ганболд Америкийн тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35