Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Баянхайрхан Мон-Алтиус” баг Хятадыг зорилоо.
Тус улсын Шиамин хотод болсон тус тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдөх монгол залуус чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Франц, Эквадортой багтсан байна. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Дашрамд сонирхуулахад, Монголын 3х3-ынхан 2015 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс амжилтын буухиа эхлүүлж байсан түүхтэй.
| 3x3-ынхан оюутны ДАШТ-д өрсөлдөнө |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35