Эрүүл мэндийн яамнаас хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө.
Хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох нар оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны болон дунд хугацааны хөгжлийн бодлого, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталж, дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд энэ сарын сүүлээр эхлэхээр төлөвлөж байгаа юм.
.jpg)
Хурлын үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй болсноо зарлаж байхад манай улс уг хавдраар Азидаа тэргүүлж байгааг онцлоод “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин дан ганц умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаггүй. Үүнээс гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг. Монгол Улсад 4212 хүн умайн хүзүүн хорт хавдраар өвдсөн. Түүнчлэн жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд олон эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч энэ бүхнийг даван туулж хуулиа батлуулснаар одоо умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна. Вакциныг жил бүр хийснээр өвчлөлийн тоо, тархалт буурч, үүнийг дагаад нас баралт буурах боломжтойг бусад улс орнуудын туршлагаас харж болно” гэлээ.

Мөн АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Тэр дундаа папилома вирус 200 гаруй хэв шинжтэй. Үүний 50 хувь нь бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийг авлаа гэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ ам залгиур, шулуун гэдэс, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид эрдэмтэд тогтоочихсон. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүний нэг элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, нөгөө нь папиллома вирусийн эсрэг вакцин. Вакцин хийж эхэлснээс хойш зарим өвчлөлийг бүрэн дарж чадсан. Жишээ нь, халдварт саа байна. Энэ халдвараар өвчилбөл насан туршдаа саажилттай болох, эндэх эрсдэлтэй. Иймд вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой гээд үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч байхыг иргэдэд уриаллаа.
.jpg)
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн халдварын үүсгэгчийн эсрэг вакцин хийснээр устгах, хяналтад авах нөхцөл бүрдсэн. Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн. 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа. Манай улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
| ЭМЯ: Дархлаажуулалтад хамрагдсанаар папиллома вирусийн халдвараас сэргийлэх боломжтой |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34