Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Юньнан мужийн Кунминь хотод 2024 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээнд оролцож байна. Тус олон улсын хуралд дэлхийн 40 орчим улс, орны 120 муж, хотын 700 гаруй төлөөлөгчид оролцож, “Технологийн шинэчлэл, ухаалаг хотууд”, “Хотын ногоон хөгжил, иргэдийн тав тухтай амьдрах орчин”, “Хотын түүх, соёл, өвийг хамгаалах”, “Тээврийн нэгдсэн сүлжээ болон хотын хөгжлийн бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн үндсэн хуралдааны хүрээнд оролцогчид харилцан туршлага солилцож байна. “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээг зохион байгуулагч Хятадын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд Хятадын Олон улсын найрамдалт хотуудын нийгэмлэгийн тэргүүн ноён Ян Ванминь Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинг хүлээн авч уулзаж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дашрамд дурдахад Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Чуньчин, Чөндү зэрэг 10 гаруй хотуудтай харилцан ашигтай, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Улаанбаатар, Хөх хотууд нь 1991 онд анх “Найрамдалт харилцаа тогтоох тухай” Санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй бөгөөд талууд олон салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг тус олон улсын хурлын үеэр гардан авлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34