ССАЖЗ-ын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж өөрчлөгдсөн болохыг дурдаж, 2025 онд Чех Улсад Монгол Улсаас хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны гуравдугаар сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцав.
Мөн хоёр улс спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дасгалжуулагч, тамирчид болон мэргэжилтнүүдийг харилцан урьж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг бусад холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа Элчин сайд Ян Вытопилд илэрхийллээ гэж ССАЖЗЯ мэдээлэв.

| "Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34