NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны шинэ улирал эхэлсэн. Монголчууд энэ улирал Юта Ютес багийг дэмжих учиртай. Шалтгаан нь Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од билээ. Тэрбээр Сан Францискогийн их сургуулиас явж, энэ улирал Ютагийн их сургуулийг зорьсон. Энд түүнд гарааны холбон тоглогчийн үүрэг, довтолгооны эрх мэдэл, талбай дээр илүү олон минут олдож буй.
Юта Ютес ч улирлыг сайн эхлүүлж, эхний гурван тоглолтдоо өрсөлдөгчдөө илт давуу хожсон. Майк Шаравжамцын тоглолт, үзүүлэлт ч олны анхаарлыг татаж байлаа. Харин орон нутгийн цагаар өчигдөр/2024.11.17/ Миссиссипи мужийн их сургуулийн Буллдогс багтай тоглож, 73-78 гэсэн харьцаатай хожигдлоо. Буллдогс багийн тухайд чансаагаараа NCAA-д 27 дугаарт бичигдэж буй хүчирхэг баг юм.

Тоглолтын эхний хагаст Ютес илт илүүрхэж, 11 оноо илүү байсан ч хоёрдугаар хагаст тэргүүллээ хадгалж чадсангүй. Буллдогсоос Жош Хаббард 23 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тэрбээр хоёрдугаар хагаст дийлдэшгүй байж, довтолгоо бүрээ оноо болгож байв. Эсрэгээрээ Ютес багаараа алдааны асуудалд орж, хамгаалалт, самбараас бөмбөг авалт нь бүрэн утгаараа унасан юм.
Майк Шаравжамц энэхүү тоглолтод эрт алдааны асуудалд орж, хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. Тэрбээр зургаан оноо, таван самбартай тоглолтыг өндөрлүүлжээ.
Ютес багийн хожигдлын шалтгаан нь алдааны асуудал болон чөлөөт шидэлт байлаа. Киану Давес, Майк Шаравжамц зэрэг чухал тоглогчид нь шийдвэрлэх мөчид алдааны улмаас тоглолтыг чөлөөлж, багтаа тус болж чадсангүй. Мөн багаараа 14 удаа чөлөөт шидэлт шидэж, ердөө наймыг нь амжилттай болгожээ. Гэтэл Буллдогс багаараа 33 удаа чөлөөт шидэлт шидэж, 24 оноо авсан аж.
Ютес багийн дараагийн тоглолт ирэх Бямба гаригт Ютагийн технологийн сургуулийн Трэйлблэйзерс багийн эсрэг болно.

| Ш.Энхийн-Од алдааны асуудалд орж, баг нь улирлын анхны ялагдлаа амсжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34