Хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй хэсэг бөгөөд өөрийн хувийн мэдээллийг нууцлах, хамгаалуулах цаашлаад ямар мэдээллийг хэн, хэрхэн цуглуулж, ашиглаж байгааг мэдэх, устгуулах эрхтэй.
Түүнчлэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн хувь хүн өөрийн хариуцлагаар хязгаарлагдахгүй. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй этгээд ч холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, ёс зүйтэй хандах ёстой. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийт нь “Интермед” эмнэлгийн цахим сүлжээ халдлагад өртсөн тухай мэдээллийг түгээхдээ хувийн мэдээлэл нь алдагдсан иргэдийн овог, нэр, регистр, утасны дугаар зэрэг тухайн хүнийг тодорхойлж болохуйц мэдээллийг хавсаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчиж буй үйлдэл юм.
Технологийн хөгжлийг дагаж цахим орчинд хүний эрхийг зөрчих үйлдэл дэлхий улс орон бүрд гарч байна. Манай улсын хувьд ч энэ төрлийн эрхийн зөрчил олноор үйлдэгдэж байгаа учир цахим орчин дахь соёлтой хэрэглээг төлөвшүүлэх замаар хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулах нэн шаардлагатай юм. Хүний эрх, эрх чөлөөг хангахад иргэн бүрийн оролцоо, манлайлал чухал.
Тиймээс аливаа мэдээ, мэдээлэл, зураг, дуу, дүрсийг цахим орчинд хуваалцаж, дамжуулахдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, Иргэд, олон нийт нь хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос та бүхэнд уриалж байна. Жич: Хувийн мэдээллээ алдсан иргэд интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээ солих, банкны гүйлгээндээ хяналт тавих, сэжигтэй мэдээлэл, харилцааг хянах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
| “Интермед” эмнэлгийн алдагдсан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг уриаллаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34