Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт зохион байгуулж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлж, 34 этгээдийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13 экскаватор, усан буу 6, Зил-131 автомашин 5, Норд бенц маркийн ачааны автомашин 1-ийг битүүмжилж, экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн, хууль бусаар газрын хэвлийд халдахаар нууж байршуулсан техник, бартаа саадтай ууланд нуусан хүнд даацын экскаватор 5-ыг олж тогтоон, цагдаагийн байгууллагад татан байршуулж ажилласан.
Мөн дээрх этгээдүүдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, хууль бусаар олборлосон алтыг худалдан авч, санхүүжүүлж байсан Я.Э-ийн гэрт Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр нэгжлэг хийж 819.5 грамм алт, 65 килограмм цагаан мөнгө, бэлнээр 60 сая төгрөг, бичиг баримтгүй галт зэвсэг 2-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын газрын хяналт доор зохион байгуулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

| “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35