Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны хүрээнд Япон болон Хятадын багтай тоглох үндсэн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Тодруулбал өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонгосон байна. Тухайлбал дасгалжуулагчын багт Василис Фрагкиасаас гадна Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр нар багтсан бол тоглогчдын бүрэлдэхүүнд А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар тоглохоор сонгогджээ. Мөн тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийх бөгөөд маргааш арлын орныг зорьж байна. Түүнчлэн 5000 хүний суудалтай спортын ордонд Японы шигшээ багтай тоглох бөгөөд 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах аж.
Эх сурвалж: MBA
| Сагсан бөмбөгийн Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтын үндсэн бүрэлдэхүүн тодорлоо |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35