АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өөрийн хүрээллээ бүрдүүлж, чухал албан тушаалуудад томилгоо хийсээр байна. Энэ дундаас хамгийн сонирхол татаж буй нь Элон Маскийн томилгоо. Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр "Засгийн газрын үр ашгийн хэлтэс"-ийг удирдах болжээ. Энэ нь зардлыг их хэмжээгээр бууруулж, холбооны хүнд суртлыг цэгцлэх үүрэгтэй хэлтэс юм. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшсэн Вивек Рамасвами түүнтэй хамт хэлтсийг удирдана.
Энэ шийдвэрээрээ Дональд Трамп тэдэнд засгийн газрын зардалд томоохон өөрчлөлт хийх эрхийг олгож байна. "Энэ хоёр гайхалтай эрхэм хамтдаа засгийн газрын хүнд суртлыг үгүй хийж, үргүй зардлыг танан, Америкийг аврах хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн замыг засна" гэж Трамп хэлжээ.
Шинэ хэлтсийн бүтэц хараахан тодорхой болоогүй ч төрийн албаны албан ёсны бүтцээс гадуур байна гэж үзэж буй.
Элон Маскийн хувьд Дональд Трампийн кампанит ажилд 200 сая ам.доллар хандивласан. Харин Вивек Рамасвами анхны шатны сонгуулийн үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр Трамптай өрсөлдсөн ч ялагдсан юм. Үүнийхээ дараа Трампийн хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг болжээ.
Өөр бусад анхаарал татсан томилгооноос дурдвал, Трамп "Fox news" сувгийн хөтлөгч бөгөөд ахмад дайчин Пете Хегсэтийг Батлан хамгаалахын сайдаар, Техасын конгрессын гишүүн асан Жон Ратклиффийг Үндэсний тагнуулын газрын даргаар сонгоод байна. Мөн гольфийн найз Стив Виткоффоо Ойрхи Дорнодод суух тусгай төлөөлөгчөөр сонгов. Стив Виткофф нь Трампийн эртний гольфийн найзаас гадна кампанит ажлынх нь гол хандивлагчдын нэг байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
| Элон Маск албан ёсоор Трампийн засаг захиргааны ажилтан болжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34