ЖУХАЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /Xinhua/. “Airshow China 2024” олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэн Өмнөд Хятадын Гуандун мужийн Жухай хотод эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь Хятадын үйлдвэр компаниудын хувьд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, түүнчлэн сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглах талаар гаргасан шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтаа харуулах талбар болоод байгаа билээ.
15 дахь удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Хятад болон дэлхийн 47 орны 1000 гаруй компаниуд оролцож байна. Үзэсгэлэнд гадаадын 150 гаруй үзмэр дэлгэсэн нь өмнөх үзэсгэлэнтэй харьцуулахад хоёр дахин их тоо юм.
Энэ онд Хятад улс “Airshow China” үзэсгэлэнд хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнийг анх удаа танилцуулах төлөвтэй байна. Хятадын үзэсгэлэнгийн гол хэсэг нь радарт үл үзэгдэх технологи бүхий олон зориулалттай хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц болох “J-35A” байх болно. Үзэсгэлэнгийн үеэр мөн ХАЧА-ын Агаарын цэргийн хүчинд зориулан бүтээсэн зенитийн пуужингийн HQ-19 цогцолбор болон олон зориулалттай цохилт-тагнуулын нисгэгчгүй онгоцыг анх удаа үзүүлэх ажээ.
Үзэсгэлэнгийн хамгийн анхаарал татсан хэсэг нь Хятадын нисгэгчид оролцох үзүүлэх нислэг байх юм. Тэд “J-20”, “J-16” загварын сөнөөгч онгоцууд, “YY-20A” түлш цэнэглэг онгоц зэрэг долоон төрлийн нисэх онгоцоор үзүүлбэр үзүүлнэ.
Энэ оны Жухайн үзэсгэлэнд нисгэгчгүй онгоцууд, далайн дронууд, бусад холбогдох тоног төхөөрөмжийг үзүүлэх зориулалттай үзэсгэлэнгийн бүсийг шинээр гаргажээ. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг цэргийн болон иргэний зориулалттай агаар, сансар, навигацын техник, радарын тоног төхөөрөмж, нисэх онгоцны зэвсэг, пуужингийн хөдөлгүүр, агаарын довтолгооноос хамгаалах систем гэсэн үндсэн хэсгүүдэд хуваан зохион байгуулж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| "Airshow China" агаар, сансрын техникийн үзэсгэлэн эхэлжээ |
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Монгол банк: Инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй
2026-09-17 15:19:14
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
2026-09-17 13:31:44
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилно
2026-09-17 13:11:22
2026-09-17 12:35:36
2026-09-17 12:10:59
2026-09-17 12:02:04
2026-09-17 11:40:06
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын УЗ 100 хувийн саналаар дэмжлээ
2026-09-17 10:32:42
Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө
2026-09-17 10:26:28
2026-09-17 09:22:56
2026-09-17 09:19:34
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон
2026-09-16 16:54:03
2026-09-16 16:39:48
2026-09-16 16:34:42
2026-09-16 15:48:28
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн эрэгтэйг баривчиллаа
2026-09-16 15:22:49
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34