Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ.
Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байна.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд 74 багт, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлж байна.
Үүний зэрэгцээ Монгол орны алслагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Монгол Улс 2027 онд “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.
Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжлэх үү эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдвэрлэх үү гэдэг асуултыг Мобиком корпорацийн зүгээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм.
Ц.Баатархүү сайдын хувьд Монгол Улс 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр “Бүх нийтийн үүргийн сан”-ийн журмыг олон талын оролцоотойгоор шинэчлэх ажил хийгдэж байгаа, цаашид сангийн санхүүжилт, түүний зарцуулалтыг оновчтой болгох ажил хийгдэнэ гэдгийг онцлов.
Мобиком корпорацийн зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажил хүсэлтэй буйгаа уламжиллаа.
Уулзалтын төгсгөлд талууд дроны туршилтын бүс байгуулах, монгол инженерүүдийг зайнаас Япон улсад ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой хэмжээнд урамшуулал олгодог болох талаар санал солилцлоо гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34