Засгийн газраас 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "Go Mongolia" нэгдсэн брэндинг дор эх орноо олон улсад сурталчилж байна.
Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “World Travel Market- 2024” 44 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “GoMongolia” брэндийг сурталчлан, нэгдсэн өнгө төрхийг бүрдүүлэн оролцлоо.
“World Travel Market- 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолсон бөгөөд дэлхийн 182 орны тээвэр, технологи, зочид буудал, тур оператор зэрэг 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид үзэж сонирхсон байна.
| Лондон хотод болсон “World travel market 2024” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголчууд оролцлоо |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35