Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан.
Энэ дагуу Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагч буюу төрийг төлөөлөн ажиллах бүрэлдэхүүнийг батлав.
Боловсролын сайдын зүгээс их сургуулийн дотоод хэрэгт оролцохгүй, зөвхөн академик эрх чөлөөг хангах, сургалтын чанарыг сайжруулж, төгсөгчдийг чанаржуулах бодлого баримталж буй тул төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого шийдвэрийг тухайн их сургуулийн онцлог, хөтөлбөр, сургалттай уялдуулан хэрэгжүүлэхэд анхааран, бүтээлч ажиллахыг онцлов. Тухайлбал, их сургуулиудын хичээлийн 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох, багш нарыг гадаадад суралцуулж, чадавхжуулах, их сургуулиуд хоорондоо кредит солилцох боломжийг бүрдүүлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэхийн тулд их сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжих, элсэлтийн босгыг үе шаттайгаар дээшлүүлэхэд бэлтгэх, гадаадаас багш, профессоруудыг урьж ажиллуулах гэх мэт чиглэлээр тодорхой ажлуудыг хийх шаардлагатай хэмээлээ.
Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” хэмээн заасан байдаг гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Төрийн өмчийн их сургуулийн Удирдах зөвлөлүүд дэх үүсгэн байгуулагчийн төлөөллийг батлав |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34