ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад Азийн орнуудын удирдагчид баяр хүргэж байна.
“Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна.
Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн ирээдүй Трампын хүчирхэг удирдлага дор “улам бүр хүчирхэгжих болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чинтэ мэдэгдэхдээ, хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан Тайвань-АНУ-ын урт удаан хугацааны хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлын тулгын чулуу хэвээр байна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Азийн орнуудын удирдагчид Трампад баяр хүргэлээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34