Жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод эхэлжээ.
Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд 32 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас есөн насны ангилалд эрэгтэй 30, эмэгтэй 17 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас М6 буюу 55-59 насны ангиллын 60 кг-ын жинд Монголын хоёр тамирчин хоорондоо финалдаж, Х.Нямдорж алт, Г.Баатарсүрэн мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн М9 буюу 70-аас дээш насны ангиллын 66 кг-д Л.Зандан хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэмцээн энэ сарын 7-нд өндөрлөнө.
| Жүдо бөхийн ахмадын дэлхийн аваргаас Монгол тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35