Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс болон дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, амжилт хүслээ.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Хамтдаа ард түмнээ болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллахаар 2021-2025 онд 5 жилийн хугацаатай байгуулсан “Санамж бичиг”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор цуглаад байна. Бидний хамтын ажиллагаа олон арван жилийн түүхийг бүтээсэн. Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн байгууллагын авран туслах, энэрэн нигүүлсэх, хүмүүнлэгийн үйлсийн зорилго нэг билээ". хэмээн онцолсон юм.
Туршлага солилцох уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон Улаан загалмайн хорооны дарга нар хамрагдаж, Онцгой байдлын байгууллага болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, дунд шатны хорооны хамтын ажиллагааны талаар мэдээлэлтэй танилцаж, туршлага солилцож байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалт боллоо |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34