Багануур дүүрэгт Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ширээний шагай наадгайн тэмцээн зохион байгуулав. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Н.Оджав ахлагчтай Багануур дүүргийн IV баг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Г.Бадамханд ахлагчтай Багануур дүүргийн V баг түрүүлжээ. Эдгээр түрүүлсэн баг тамирчид ирэх сарын 7-10-нд болох Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн өрсөлдөх юм. Тэмцээний үеэр Монголын соёл, өнө эртний өв уламжлалыг сурталчлан таниулсан үзэсгэлэнг дэлгэн гаргасан нь хурсан олны сонирхлыг татаж байлаа.
| Багануур дүүрэгт шагай наадгайн тэмцээн боллоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33