Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон, 1.5 метр хашаа тус тус шатаж байсныг минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины хойд 2 хаалга шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Шанд дов” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км, Шарын гол сумын төвөөс баруун урд зүгт 20 км/ сүүний хөргүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 40 тоннын чингэлэг дотор тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багт байшингийн галлагааны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 2×2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 2х2 метрийн хэмжээтэй хэсэгт эд хогшил, хана, тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Газарчин өгсөх замд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 04:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн "Дэвших-Өргөө 2” хотхоны хашаанд оффисын зориулалтаар тохижуулсан 40 тоннын чингэлэг дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/ 10.30-ны өдрийн 12:30 цагийн орчимд хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход 3 га орчим талбайд хээрийн гал түймэр гарч байсныг 1 цаг 40 минут ажиллаж 15:00 цагт бүрэн унтрааж, Хар нуурын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Баянмөнхийн Зүүн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ 10.30-ны өдрийн 15:40 цагийн орчим хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулсан байсныг 50 минут ажиллаж 18:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 600 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход түймэр бүрэн унтарсан байсныг шалгаад буцсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас шатахуун асгарч гал гарах эрсдэл үүсээд байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарсан байсныг 15 минут ажиллан саармагжуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэрэмжлүүлэг: Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ |
2024-11-12 16:13:49
2024-11-12 15:57:53
2024-11-12 15:42:12
2024-11-12 16:13:49
2024-11-12 15:57:53
2024-11-12 15:42:12
2024-11-12 15:36:00
2024-11-12 14:55:03
2024-11-12 14:33:36
2024-11-12 13:41:27
2024-11-12 13:13:53
2024-11-12 12:56:13
2024-11-12 12:54:59
2024-11-12 12:09:11
2024-11-12 12:07:41
2024-11-12 11:47:16
2024-11-12 11:35:51
2024-11-12 11:24:33
2024-11-12 11:03:37
2024-11-12 11:01:54
2024-11-12 10:52:55
2024-11-12 10:50:11