“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, энэ төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал, мөн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар бодит судалгаануудыг танилцууллаа. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээллийг танилцуулсны зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг таслан зогсоох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг тусгах болон шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөн, холбогдох судалгааг хийж байна” гэж мэдэгдлээ.
“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрууд хамтран зохион байгуулав.
| Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна |
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34