20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр /2024.10.30/ болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав.
Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.
| Ирэх онд Буянт-Ухаагаас хотын төв рүү чиглэсэн автобусны тусгай зам тавина |
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34