БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.
Энэ сарын 22-31-ний өдрүүдэд болж байгаа тус сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчинд эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх талаар мэдлэг эзэмшиж байгаа юм.
Мөн аж үйлдвэрүүдийн галын аюулгүй байдлын менежментийг судлах, гал сөнөөгчдийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн менежмент болоод БНСУ-ын Галын хүрээлэн, Гамшгийн хяналтын төв, Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагуудтай танилцах айлчлалыг хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


| “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д алба хаагчид хамрагдаж байна |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35