Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Crystal town" хотхонд лифт унажээ.
Тодруулбал, өчигдөр орой /2024.10.28/ тус хотхоны 801 дүгээр байрны нэгдүгээр орцны лифтний тросс тасарч, унасан байна. Оршин суугчдын мэдээлж буйгаар, тухайн үед лифтэнд хүн сууж байгаагүй бөгөөд хотхоны оршин суугч лифтэнд суух гэж байхдаа энэ үйл явдалтай таарсан байна. Уг нь тухайн лифтыг өнгөрсөн зун засварласан ч ийнхүү унаж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах эрсдэлтэй байна гэдгийг тухайн байрны оршин суугчид мэдээлж байна. Ташрамд өгүүлэхэд, одоогоос хоёр жил гаруйн өмнө Баянгол дүүргийн 18-р хороо 86-р байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.
| “Crystal town” хотхоны лифтний тросс тасарч, унажээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35