Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны аравдугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа билээ.
Тус айлчлалын хүрээнд Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович болон төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх уулзалт, төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” болон “Хур”, “Дан” бусад системтэй танилцах түүнчлэн хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан системийг илүү хөгжингүй болгох боломжийн талаар санал солилцон цаашид хамтран ажиллахаар боллоо.

Дэлхий нийтэд өнөөгийн байдлаар GPT Аgents, GPT Chat, Large Language Models, AI agents, AI robots зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд улс орнууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбаруудад хиймэл оюун ухааныг ихээхэн ашиглаж байна.
Цаашид Бүгд Найрамдах Казакстан Улсын Nitec /National Information Technologies/ “И-Монгол академи” УТҮГ хамтран ажилласнаар харилцан туршлага солилцон, хиймэл оюун ухааныг ашигласнаар үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааныг ашигласнаар дэлхийн бусад улс орны нэгэн адил тулгамдаж буй асуудал, сорилтуудыг шийдвэрлэж, бүхий л салбарт дотоод чадавхыг сайжруулах давуу талууд бий болох юм.
| Казакстан Улсын "Nitec", “И-Монгол академи”-тай хамтран ажиллана |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34