Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд Монгол-ЦТБХГБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын чухлыг онцолж, цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35