Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ.
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв. “Парис-2024” олимпын наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.
| “Парис-2024” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00