Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжлүүлье" гэж өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн. Гэвч цаг агаарын нөхцөл байдал сайжирсан учраас зарим байршлуудад зам засварын ажлуудыг үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал Архивын ерөнхий газраас нисэхийн тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4,5 дугаар хороо буюу Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл,
Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажлыг үргэлжлүүлнэ.



| Нийслэлд өнөөдөр хаах авто замууд |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35