2024 онд Говийн Их Дархан Цаазат Газрын А Хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт суурилуулсан биологийн мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудад дөрвөн бодгаль Мазаалай баавгайн бамбарууш бүртгэгджээ.
Тодруулбал, Баруунтоорой, Богц Цагаан Дэрс, Хөх хулс, Хатуу булаг, Хөх дэрс, Ишгэн толгойн автомат камеруудад Мазаалай баавгайн бамбарууш бүртгэгдсэн бөгөөд тухайн үеийн автомат камерын мэдээлэлд (камерт бүртгэгдсэн цаг хугацаа, газрын байршил болон Эвшийн хүзүү орчмын цагаан толбо г.м) үндэслэн 2024 онд шинээр төрсөн дөрвөн бамбаруушийг ялган таниад байна. Мөн Баруунтоорой, Богц Цагаан дэрс, Цагаан тохой, Хөтөл ус, Цувлуур ус орчимд 2023 оны төл буюу 1 наст бамбарууш бүртгэгдсэн байна. Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас ингэс хавиар байршин нутагладаг. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан мазаалайг 1967 оноос судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байжээ.
Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгардаг. Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж буй ангилалд ордог мазаалайг хамгаалах хүрээнд 1953 онд хуулиар агнахыг хориглон, 1975 онд Говийн их дархан цаазат газар байгуулан хамгаалалтад авч, 1987, 1997, 2013 онд Монгол Улсын Улаан номд бүртгэжээ.
| Говьд байрлуулсан автомат камеруудад Мазаалайн дөрвөн бамбарууш бүртгэгджээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34