ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 21 /Kyodo/. Хэрэглэж байсан хуучин ухаалаг гар утасны борлуулалт Япон улсад 2024 оны санхүүгийн жилд түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаар Токиод төвтэй нэгэн судалгааны компани мэдээлжээ. Шинэ төхөөрөмжүүдийн үнэ өсөж байгаа нь хэрэглэгчдийг боломжийн өртөгтэй гар утас худалдан авахад хүргэж байгааг энэхүү судалгаа харууллаа.
Тодруулбал, хуучин ухаалаг гар утасны борлуулалт өмнөх оныхоос 15.5 хувиар өсөж, 3.15 сая ширхэгт хүрэх төлөвтэй байна. Ингэснээр зургаа дахь жилдээ дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх бөгөөд үүнд гадаадын жуулчдын худалдан авалт ч мөн нөлөөлсөн гэж “MM Research” хүрээлэнгээс мэдээлжээ.
Иений ханшийн уналт, түүхий эд материалын өртөг нэмэгдсэн зэргээс шалтгаалан шинэ төхөөрөмжүүдийн үнэ өсөж буй энэ үед хуучин гар утасны борлуулалт ирэх жилүүдэд улам нэмэгдэж, 2028 онд гэхэд 4.38 сая ширхэгт хүрэх тооцоо гарсан байна. Хэдийгээр ухаалаг гар утасны шинэ загварууд, тэр дундаа Apple компанийн есдүгээр сард олон нийтэд танилцуулсан хамгийн сүүлийн үеийн iPhone гар утаснууд олны анхаарлыг татсан боловч олон хэрэглэгчийн хувьд тэдгээрийг худалдан авахад хүндрэлтэй байгаа бололтой гэж MM Research-ийн дэд дарга Хидэаки Ёкота ярилаа. Хүмүүс хуучин гар утас хэрэглэхийг илүү сонирхдог боллоо, учир нь хуучин ухаалаг гар утаснуудыг хэрэглэхэд ямар ч хүндрэл гардаггүй гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хятад болон бусад улс орноос ирсэн жуулчид ч мөн ийм бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, цэвэрхэн хэрэглэсэн хуучин iPhone утаснуудыг худалдан авч байгааг судалгааны компани онцолсон байна.
Японы ухаалаг утасны нийт борлуулалтад хуучин ухаалаг утасны эзлэх хувь 2023 оны санхүүгийн жилд 9.7 хувь байсан бол энэ санхүүгийн жилд 10.8 хувь болж өсөх төлөвтэй байна. Хуучин ухаалаг утасны борлуулалтаар дагнан үйл ажиллагаа явуулдаг Belong компанийн мэдээлснээр, зоогийн газруудын тооцоо болон эрүүл мэндийн салбарын цахим бүртгэл зэрэгт дижитал төхөөрөмжүүдийг ашигладаг болсон нь ийм бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхэд мөн нөлөөлж байгаа ажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Японд хуучин гар утасны борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрнэ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34