Филиппиний нийслэл Манила хотод зохион байгуулсан “Манила опен” холимог тулааны олон улсын тэмцээнээс Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээн Азийн 15 орны шилдэг тулаанчид модерн болон уламжлалт гэсэн хоёр төрлөөр тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Манай улсаас таван тамирчин тулалдсан бөгөөд уламжлалт төрлийн -120 кг-ын жинд Ч.Хатантөмөрболд мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Харин модерн төрлийн -56 кг-д Д.Адъяахүү, -96 кг-д холимог тулааны Э.Мөнгөншагай хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан бол уламжлалтын эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Нанжид, эмэгтэйчүүдийн 60 кг-д тулалдсан Б.Алтанчимэг нар шагналт V байр эзэлсэн байна. Ингэснээр монголчууд багаараа наймдугаар байр эзэлж, Азийн холимог тулааны холбооны чансаагаа ахиулав.
| Манилад болсон холимог тулааны тэмцээнээс Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35