Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор энэ оны есдүгээр сард дөрвөн удаагийн үйлдлээр гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг улсын хил нэвтрүүлэхийг завджээ. Тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна. Тодруулбал нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирсон иргэдийн гар утас болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар хохирогчдоос мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тухайлбал Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard маркийн автомашины жолооч Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас тээвэрлэж явжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01:00 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Одоогоор дөрвөн утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авсан байна. Хэрэг үйлдсэн жолооч тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол Улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогджээ.
| Сэлэнгэ аймагт хулгайн гар утаснуудыг хил нэвтрүүлэхийг завджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34