Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд гол дагуу нийт есөн байршилд далан засварлах, шинээр барих, хүчитгэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд далан хүчитгээд байна. Үүний нэг болох Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард болсон үер болон энэ зун орсон хэд хэдэн удаагийн усархаг борооны улмаас үерийн хамгаалалтын байгууламжуудад их, бага хэмжээгээр эвдрэл үүссэн. Энэ хүрээнд эрсдэл өндөртэй есөн байршилд далан засварлах, шинээр барих, хүчитгэх ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, өнгөрсөн онд болсон үерийн улмаас Энхтайваны гүүрний доор замын хоёр тийшээ ус хальж, нүхэн гарц усаар дүүрэн, автомашин живсэн хүнд нөхцөл үүсэж байсан. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийт гурван метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгах зураг төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт ажлыг эхлүүлсэн юм” гэв.

Ойрын таван жилтэй харьцуулахад энэ өвөл халиа тошин үүсэх хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Хэрэв төлөвлөсөн байршлуудыг товлосон хугацаанд хийхгүй бол түүнээс ч олон байршилд халиа тошин үүсэх, хаврын шар усны үеэр эвдрэл улам бүр нэмэгдэх эрсдэл үүсэж буй. Үүнээс үүдэн үерийн хамгаалалтын байгууламжийг засварлан, шинэчлэхэд энэ онд суулгасан төсөвт өртөг 2-3 дахин нэмэгдэж болзошгүй. Иймд ойрын өдрүүдэд өдөртөө нэмэх хэмтэй байгаа тул төлөвлөсөн байршлуудыг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн дуусгахаар шахуу хуваарийн дагуу ажиллаж байна.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80 хувьтай үргэлжилж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34