Ургац хураалтын ажил орон даяар ид өрнөж байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос ургац хураалтын явцын мэдээг танилцуулжээ. Тодруулбал, одоогийн байдлаар улсын хэмжээнд 262 мянга гаруй тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн таримал тэжээл хурааж, 403 мянган тонн хадлан, найман мянган тонн гар тэжээл тус тус бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 200 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонн, таримал тэжээл 11 мянган тонноор өсч, харин бэлтгэсэн хадлан 121 мянган тонн, хураасан төмс 17 мянган тонн,гар тэжээл 0.5 мянган тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Хураасан үр тариаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 мянган тонноор өссөн байгаа нь“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн нь нөлөөлжээ.
Орхон , Дархан-Уул , Хөвсгөл , Булган , Төв , Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 52 хувийг,Өвөрхангай, Дархан-Уул , Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 38 хувийг,Увс , Дархан-Уул, Ховд , Төв , Сэлэнгэ аймагтхүнсний ногооны 50 орчим хувийг , Сэлэнгэ , Завхан , Өвөрхангай, Увс , Төв аймагт таримал тэжээлийн 30 хувийг тус тус хураасан байна.
Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 286.9 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 мянган га буюу 3.0 хувиар өсчээ.
| Улсын хэмжээнд 403 мянган тонн хадлан бэлтгэжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34