Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 15:01 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, аравдугаар сарын 14-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтраасан байна.
Уг хээрийн гал түймэрт тус сумын харьяат малчин Б /эрэгтэй, 54 настай/ өртөж түлэгдсэнийг тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлжээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай, 4 ханатай 2 гэр, 3 айлын малын хашаа, 1 автомашин, 6х4 метрийн хэмжээтэй байшин өртөж шатсан.
| Хээрийн түймэрт 75 мянган га талбай, 4 ханатай 2 гэр өртжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17