Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд У.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар болон олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болох тус хурал “2030 он: Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулах улс орнуудын Засгийн газар, төрийн, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, шинжлэх ухаан, академи болон оролцогч талуудыг өргөн хүрээнд хамарсан хоёр жил тутам зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм.
Энэ удаагийн хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог.
Гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт, инновацлаг арга замуудыг хуваалцах, 2030 он гэхэд дэлхий нийтийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хурдасгах, хэрэгжүүлэх боломжтой үүрэг амлалтуудыг өгөх чухал боломжуудыг олгодог юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д оролцож байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34