PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2024 оны намрын улирлын супер лиг (PMSL CSA) тэмцээн Непал улсад өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан.
Манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports, Stronger Esports гэсэн таван баг оролцсон юм. Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан баг PUBG Mobile Global Championship 2024 (PMGC) буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авах байсан.
Улмаар манай улсын 4Merical Vibes, Falcons Force, Stalwart Esport баг эхний гурван байрт шалгарч ирэх сард Малайз улсыг зорих болсон.
Гэвч өнгөрсөн жилийн дэлхийн аварга болох IHC Esports багийн хувьд PMSL CSA тэмцээнийг 13 дугаар байраар өндөрлүүлж, дэлхийн аваргад оролцох эрхээ авч чадаагүй.
Тэгвэл IHC Esports баг PUBG MOBILE тоглоомын энэ жилийн дэлхийн аваргад урилгаар оролцох болсон тухайгаа өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа зарлалаа. Мөн цахим спортын "iquipedia.net" дээр манай улсын багийг дэлхийн аваргад оролцох тухай мэдээлэл байршжээ.
Ингэснээр энэ жилийн дэлхийн аваргын хэсгийн шатанд манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports гэсэн дөрвөн баг оролцохоор болж байна.
PUBG Mobile Global Championship 2024 тэмцээний 48 багийн лигийн шатны тоглолтууд энэ сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 24-н хүртэл Малайз улсад зохион байгуулагдана. Харин эцсийн шатанд шалгарсан 16 баг арванхоёрдугаар сарын 6-8-ны хооронд Английн Лондон хотод тоглох хуваарь гарчээ.
| PUBGM: IHC Esports баг энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрх авчээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34