Олон Улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын албадан хөдөлмөртэй холбоотой Олон Улсын зөвлөмж, протоколын биелэлтийг хангахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжиж буй Бридж-II төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Төв зөвлөл болон Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад сургалт, судалгааны ажил зохион байгуулж ажиллалаа.
Сургалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой нүүрсний бүлэг ордоос уртын болон богинын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нар болон тус бүст нүүрс ачих, буулгах талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил олгогчид, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа Гашуун сухайт авто зам ХХК, Тавантолгой ХК, Цогтцэций сумын Сум дундын эмнэлэг, Нийгмийн даатгалын тасаг, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хайрхан багийн холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.
Мөн нийт 127 жолоочоос хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн асуумж судалгаа авсан байна.
Судалгаагаар тус бүс нутагт үүссэн тоос шороо, агаарын болон орчны бохирдлын улмаас ердийн нөхцөлд, хүн сайн дураараа хүлээн зөвшөөрөхөөргүй дорд буюу аюул эрсдэлтэй, тэвчишгүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна гэжээ.
Мөн жолооч, тээвэрчид боомтын нэвтрүүлэх хүчин чадал, худалдан авагч талын шаардлагын улмаас хууль тогтоомжид заасан хязгаараас хэтэрсэн илүү цагаар, зохих завсарлага, амралтыг эдлэх боломжгүй нөхцөлд, тээврийн хэрэгсэл дотроо байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа нь ОУХБ-ын шалгуур үзүүлэлтээр албадан хөдөлмөрт өртөж, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг харуулж байна.
Цаашид дээрх нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатайг хамтарсан багийн гишүүд онцоллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шалгуур үзүүлэлтээр нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34