Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно.
Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх сарын 8-нд албан ёсоор зарлах юм. Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга маргааш өндөрлөнө.
Тэгвэл хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан “The Hu” хамтлагийнхан 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан “Upright Destined Mongol” буюу “Босоо заяат Монгол” тоглолтоо “Дэлхийн шилдэг хөгжмийн үзүүлбэр” төрөлд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ өгчээ.
Тэдний өрсөлдөж буй “Шилдэг амьд хөгжмийн тоглолт” төрөлд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. Эхний шалгаруулалтыг давбал хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлээд ялагчийг хоёрдугаар сарын 2-нд зарлах аж.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| “The Hu” хамтлагийн “Босоо заяат Монгол” тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшлээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34