Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны өдөр болов.
Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болжээ. Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна.
Тус жинд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр хүрэл медаль хүртэв. Харин М2 ангиллын 105 кг-ын жинд Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. М2 ангиллын +120 кг-ын жинд Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртжээ.
| Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс Монголчууд 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35