Өчигдөр орой 17:00 цагийн орчимд Улаанбаатар хотын зүүнээс баруун тийш чиглэлийн авто зам дээр түгжрэл үүсэж, бараг "0" зогсолт болов. Үүний учрыг албаны эх сурвалжаас лавлахад зам тээврийн ноцтой ослын улмаас авто замуудад ачаалал үүссэн гэлээ.
Тодруулбал өчигдөр 15:30 цаг орчимд III, IV хорооллоос Баянбүрдийн уулзвар явах замд “Prius 20” загварын автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” гээд нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас “Prius-20” машины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.
Мөн өдрийн 17:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж, “Тoyota Esquire” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Хүн гэмтсэн учир цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилласан байна.
| Суррон унаж явсан өсвөр насны хүүхэд гарцаар гарч байсан 10-тай хүүхдийг мөргөж, автомашинтай мөргөлдсөн осол гарчээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34