Олон нийтийн цахим хуудаст эмийн сангаас жоргүй олгодог эм, зүү, тариур зэргийг заавал жор нэхэж, зарахгүй байна гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа бөгөөд бүх эмийг жороор олгож байгаа гэдэг нь худал мэдээлэл гэв.
Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан мэдэлд хуучин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх эмийг жороор олгож байгаа нь худал мэдээлэл гэсэн юм. Тус хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн жороор эмийн сангаас хэвийн олгож байгаа ажээ.
| Өвчин намдаах эм, тариаг жороор олгох журам гарсан гэх мэдээлэл худал |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35