Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 44 хувьтай үргэлжилж байгаа аж. Уг зам нь хоёр эгнээ бүхий 16 км урт зам.
Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Найрамдал зуслан чиглэлийн хоёр эгнээ бүхий 16 км урт замыг есөн сантиметрийн зузаан хучилттай болгож байна. Өөрийн шуудуутай, ус зайлуулах байгууламжтай. Замын урд хэсгээр дугуйн зам тавих юм.
Одоогийн байдлаар дөрвөн километр замыг бүрэн засаж, хөдөлгөөнийг нээсэн. Энэ амралтын өдрүүдэд Найрамдал зуслангийн доторх авто замын хучилтын ажлыг хийхээр бэлтгэл хангаж байна. Үлдсэн найман километр зам нь бүтцийн эвдрэлтэй тул суурийг солих шаардлагатай. Эхний хоёр байршилд хөрш солих ажлыг хийж, нягтруулж байна.
Авто замын ажил бүрэн дууссаны дараа явган хүний замын ажил эхэлнэ.
Найрамдал зуслангийн замыг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд шинэчилж дуусгахаар төлөвлөж байна" гэж мэдээллээ.
| Б.Түшиг-Эрдэнэ: Найрамдал зуслангийн замыг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд ашиглалтад оруулна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34