Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна.
Энэ талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын/ГУББГ/ дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн улмаас нурсан. Уг хэсэгт 40 метр өндөр, 30 метр өргөн, 20 см зузаан босоо түшиц ханыг барьж, ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг засварлаж, зарим байршилд шинээр барьж байгаа. Далангийн ажлуудыг хүйтрэхээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-наас өмнө дуусгахаар шуурхай ажиллаж байна” гэв.

Энэ жилдээ үерийн байгууламжийн ажлуудыг бүрэн дуусгахгүй бол ирэх хаврын шар усны үерийн үеэр нэмж эвдрэх эрсдэлтэй. Тэгвэл засвар үйлчилгээнд ч зардал их орох учраас аливаа эрсдэлээс сэргийлж энэ ондоо багтааж ажлуудыг дуусгахыг албаны хүн онцлов.
Үргэлжлүүлэн Соёмботой хөшөөний хойно, Энхтайвны гүүрний доод талд, 25 дугаар эмийн сангийн хойд талд, Ганц худаг, Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох үерийн далангуудыг засаж, шинэчилж байгаа аж.


| Б.Бямбасайхан: Үерийн далангийн ажлуудыг хүйтрэхээс өмнө дуусгана |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34