Олон улсын эдийн засгийн VII олимпиад (International Economics Olympiad, IEO) Хонконг хотноо 2024 оны долдугаар сарын 22-31-ний өдөр зохион байгуулагдсан тэмцээнд манай улсын сурагчид амжилттай оролцсон.
Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг таван сурагч оролцдог ба энэ жил багийн бүрэлдэхүүнд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Ц.Нинжин (багийн аxлагч), Н.Солонго, Б.Биндэрьяа, “Орчлон” олон улсын сургуулийн сурагч Д.Тэмүүлэн, “Улаанбаатар дахь Бритиш” сургуулийн сурагч Г.Халиунаа нар багтсан юм.
Г.Халиунаа нь тус олимпиадаас манай улсын улсын анхны шагнал буюу мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим оролцсон сурагч нарт зөвлөгөө өгч байсан бөгөөд Б.Цогт-Эрдэнэ багш сурагчдыг идэвхтэй дэмжиж ирсэн. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багшаар “Орчлон” олон улсын сургуулийн багш Карлос Кроуфорд (Carlos Crawford), МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбулган нар ажиллав.
Улсаа төлөөлж олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдэд баяр хүргэж, Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, профессор Ч.Тамир, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Мягмарсүрэн, профессор Ч.Нарантуяа, ахлах багш Б.Цогт-Эрдэнэ болон туслах ажилтан Д.Дашдулам нар багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын олимпиадад өндөр амжилт гаргаж мөнгөн медаль хүртсэн Г.Халиунааг МУИС-ийн Эдийн засгийн бакалаврын хөтөлбөрт урилгаар элсэн орж суралцах эрхийн бичгээр шагнав.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль
| Олон улсын эдийн засгийн VII олимпиадаас Г.Халиунаа мөнгөн медаль хүртлээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34