Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ "Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд/ЗӨСҮТ/ өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглодог.
Хууль зөрчвөл нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгож, тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог байна.
| "Нийслэлийн товчоод дээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж ЗӨСҮТ-д шинжлүүлэхэд тахлын үүсгэгч тогтоогдоогүй" |
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35