Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Ингэснээр Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио телевиз орчмын айл өрхүүдийг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох орон сууцны хороололд газраар нь сольж нүүлгэн шилжүүлэх ажлыг Улаанбаатар хот хариуцахаар болж байна.
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул: "20 минутын хот" концепцын хүрээнд гэр хорооллыг дэд бүтэцтэй орон сууцанд хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын нэг хэсэг нь Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хороонд хэрэгжих боломж бүрдлээ. Нийт 4.2 га газарт баригдаж байгаа 1008 айлын орон сууц нь ил, далд зогсоол, ногоон байгууламж зэрэг хүний хэрэгцээг нэг дор цогцлоосон байхаар тооцоолж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат: 1008 айлын орон сууц нь хажуудаа 960 хүүхдийн сургуультай, 240 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн. Цэцэрлэгийн барилга одоо баригдаж байна. Нэг дутагдаж байгаа зүйл нь эрүүл мэндийн байгууллага. Тиймээс нэмж газар чөлөөлж эмнэлэг барих шаардлагатай гэж үзэж байна. Энэ төлөвлөгөөг суулгаад хэрэгжүүлэх боломжтой.
Нийт 8 блок 21 давхар барилгаас бүрдэх 1008 айлын орон сууц нь давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айл байрлахаар төлөвлөгдсөн байна. Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах ажил ийнхүү хойд хэсгээсээ Дэнжийн мянгаас 1008 айлын орон сууц, урд хэсгээсээ 32-ийн тойргоос Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүс нутгийг хамарч хоёр талаасаа зэрэг хэрэгжиж эхэллээ.
| Зурагт, Дэнжийн мянга орчмын айлуудыг ирэх онд ашиглалтад орох 1008 айлын орон сууцанд газраар нь сольж оруулна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34