Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм.
Дээрх байршилд хотын дарга болон холбогдох хүмүүс ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацийн мэдэлд буй 5 га газарт 512 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар зураг төслийг гаргажээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах аж.
Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороодод нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлүүлсэн айл өрхүүдийг эдгээр ногоон орон сууцанд оруулах юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.
Түүнчлэн хотын дарга гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлсний улмаас иргэдийг хохироох асуудал гаргахгүйн тулд ажлуудыг шинээр төлөвлөж, Улаанбаатар хотыг орон сууцжуулах мастер төлөвлөгөөг боловсруулсан талаар хэллээ.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, ялангуяа Баянхошуу, Ханын материал орчимд нийт 8300 орчим айлыг орон сууцжуулж, тус бүсүүдийг шинэ түвшинд хөгжүүлэх юм байна.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Баянхошуунд 110 айлын орон сууцыг XII сард ашиглалтад оруулна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34