Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас Монголын и-спортын холбоотой хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байна. Тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж байна.
Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Цаашид нийслэл хотод 2027 оноос жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай и-спортын олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах хэлэлцээрүүд хийж байгаа мэдээллийг и-спортын холбооныхон өглөө.
Улаанбаатар хотыг Германы Кёльн, Польшийн Катовице шиг Азийн и-спортын төв болгохын төлөө хамтран ажиллана" гэв.
| Х.Нямбаатар: 100,000 долларын шагналын сантай DOTA2 тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэж байна |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17